2020 оны 09-р сарын 23, Лхагва гариг
Хэвлэх

Бидний тухай

Бидний тухай

Монголын нийтийн аж ахуй, үйлчилгээний холбоо нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 83 дугаар тушаалаар байгуулагдсан.

Мэргэжлийн төрийн бус байгууллага болох Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоонд аймаг орон нутгийн болон нийслэлийн ус суваг, орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын үйл ажиллагааг хариуцсан 65 гишүүн байгууллага, мэргэжлийн 150 гаруй инженер техникийн ажилчид хамрагддаг.

Эрхэм зорилго:

Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын ажиллагсадыг төлөөлж хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, мэргэжил, мэдлэг, ур чадвар, ёс зүйг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гадаад орны зорилго нэгтэй байгууллагатай хамтран ажиллах үндсэн зорилго бүхий гишүүддээ үйлчлэх МЭРГЭЖЛИЙН төрийн бус байгууллага юм.
Үндсэн үйл ажиллагааны чиглэл:

  1. Нийтийн аж ауйн үйлчилгээний салбарын эрх зүйн зохицуулалт, бодлогын баримт бичгүүдийг боловсронгуй болгоход оролцох, хууль, дүрэм журам, норм стандартыг шинээр боловсруулах шинэчлэхэд мэргэжлийн үнэлэлт дүгнэлт гаргах, зөвлөгөө дэмжлэгээр хангах
  2. Нийтийн аж ауйн үйлчилгээний салбрын байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх
  3. Нийтийн аж ауйн үйлчилгээний салбарын удирдлага болон инженер техникийн мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх, ажиллагсадын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах, мэргэшүүлэх мэргэжлийн сургалт семинарыг мэргэжлийн байгууллага, сургалтын төвүүдтэй хамтран зохион байгуулах
  4. Мэргэжийн гарын авлага, ном, сэтгүүлийг эрхлэн гаргаж гишүүн байгууллагуудаа хэрэгцээт мэдээ мэдээллээр хангаж, УИХ, Засгийн газар, салбарын яам, агентлаг, зохицуулах зөвлөл, төр засгийн бусад байгууллагатай хамтран, манай салбарт нэвтэрч буй шинэ техник технологи, үйл ажиллагааны талаар тогтмол мэдээллэж уншигч олондоо хүргэх
  5. Салбарын байгууллагууд мэдлэг, туршлагаа солилцоход дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалт, зөвлөгөөн, хэлэлцүүлэг, айлчлал зохион байгуулах
  6. Салбарын ажлын чиглэлээр олон улсын хурал зөвлөгөөн, үзэсгэлэнд оролцох, хөгжилтэй орны зорилго нэгтэй байгууллагатай хамтран ажиллаж харилцаа холбоо тогтоох, тэргүүн туршлага, техник технологитой газар дээр нь танилцах урт богино хугацааны сургалт, айлчлалыг зохион байгуулах
  7. Гадаад дотоодын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах