2020 оны 09-р сарын 23, Лхагва гариг

Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөлийн 2 дахь удаагийн хуралдаан 2020.08.12-ны өдөр боллоо.

Хэвлэх2020 оны 08-р сарын 25, Нийт үзсэн : 37

Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөлийн 2 дахь удаагийн хуралдаан 2020.08.12-ны өдөр боллоо.
Төрийн нарийн бичгийн дарга, Зөвлөлийн дарга С.Магнайсүрэн хуралдааныг удирдан, Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааны 2020 оны хагас жилийн тайлан, мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагаа болон цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцүүллээ.
Төрийн нарийн бичгийн дарга, Зөвлөлийн дарга С.Магнайсүрэн гишүүдийн санал бодлыг сонсоод сургалтын хөтөлбөрийг чанаржуулах, инженер техникийн ажилтан /ИТА/, мэргэжилтэй ажилтан /МА/ нарт орчин үеийн шилдэг техник, технологийг эзэмшүүлэх, бүтээх зэрэг үр дүнд чиглэсэн сургалтыг явуулж байх нэн шаардлагатай байгааг онцлоод дараах чиглэлийг өгөв.
- ИТА-д мэргэшлийн зэрэг олгох, сунгах сургалтын хөтөлбөрийн агуулга, шалгалтын тест зэрэг зүйлтэй газар дээр нь танилцах ажлын хэсгийг бүрдүүлж, уг ажлыг зохион байгуулах;
- Салбарын ямар мэргэжлээр хэдэн ИТА, МА-ууд бэлтгэх, сургах захиалгыг тодорхой болгож, Барилга, хот байгуулалтын яамнаас БСШУЯ, ШУТИС, МСҮТ зэрэг сургалтын байгууллагуудад өгч байх тогтолцоонд шилжих зэрэг нэгдсэн зохицуулалтыг хийж байхаар боллоо.
Тус зөвлөлийн гишүүдээс салбарын ИТА, МА-ыг тасралтгүй сургах, чадавхжуулах, мэргэшсэн, зөвлөх инженерүүд зөвлөгөө үзүүлсэн зураг төслөө баталгаажуулах тэмдэгтэй болгох зэрэг тодорхой саналууд дэвшүүлснийг хуралдааны тэмдэглэлд оруулж, албажуулан зарим саналуудыг хэрэгжүүлэх боломжийг судлах нь зүйтэй гэж үзэв.
Хуралдаанаар ИТА, МА-ын эрэлт нийлүүлэлтийн судалгааг нэгдсэн сүлжээнд оруулж, хөдөлмөрийн зах зээл, нийлүүлэлтийн тэнцвэртэй байдлыг бий болгох чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллахаар тогтов.