2020 оны 09-р сарын 23, Лхагва гариг

БХБ-ЫН САЙД Б.МӨНХБААТАР: СУМЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙХДЭЭ ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙГ ШИЙДЭН ЖИШИГ БОЛГОНО

Хэвлэх2020 оны 08-р сарын 25, Нийт үзсэн : 26

БХБ-ЫН САЙД Б.МӨНХБААТАР: СУМЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙХДЭЭ ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙГ ШИЙДЭН ЖИШИГ БОЛГОНО

БХБ-ЫН САЙД Б.МӨНХБААТАР: СУМЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙХДЭЭ ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙГ ШИЙДЭН ЖИШИГ БОЛГОНО.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдлаа. Байнгын хорооны өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудалтай холбогдуулан ажлын хэсэгт хүрэлцэн ирсэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд холбогдох салбар яамдын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар, газрын албан тушаалтнууд хариулт өгөв. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Орон нутагт барилгын матрериалын үйлдвэр байгуулах" талаар ямар бодлого барьж байгааг тодруулсан юм.

 Үүнд БХБ-ын сайд Б.Мөнхбаатар:

-Орон нутагт барилгын материалын үйлдвэр барих мөрийн хөтөлбөр болон үндсэн чиглэлдээ тусгаад явж байна. Ховд аймагт цементийн үйлдвэр баригдаж байгаа төдийгүй баруун бүсэд үйлдвэрүүд барьж, барилгын материалын үнийг бууруулахад анхаарч ажиллана. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 90 орчим сумыг шинэчилнэ гэж заасан. Шинэчлэлтийн ажыг эхлэхээс өмнө бодлого төлөвлөлтөө тодорхой гаргахаар ажиллаж байна. Сумдын хөгжлийг ерөнхий төлөвлөгөө, хүн амын суурьшлыг харж, эхний ээлжинд инженерийн хангамжийг шийднэ. Үүний дараагаар ашиглалт үйл ажиллагааг нь авч явах нийтийн аж ахуйг цогцоор нь шийдэхээр ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд 20 гаруй суманд шинэчлэл хийсэн. Ингэхдээ хүн ам бага сумдад хэт том инженер хангамж шийдээд, ашиглалтын зардлыг унагаж байгаа тохиолдол бий. Тиймээс сумын шинэчлэлийн ажлыг инженер хангамжийг нь шийдэн жишиг болгоод явна гэлээ.