2022 оны 05-р сарын 23, Даваа гариг

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР, УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР БӨГӨӨД ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Т.ГАНТӨМӨР БОЛОН АЛБАНЫ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЖ ТОДОРХОЙ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО. \2020.11.27\

ХэвлэхgetContentDate()); ?>, Нийт үзсэн : 261

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР, УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР БӨГӨӨД ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Т.ГАНТӨМӨР  БОЛОН АЛБАНЫ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЖ ТОДОРХОЙ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО. \2020.11.27\
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Ус сувгийн удирдах газрын удирдах ажилтнууд Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж болон эмнэлгүүдийн цэвэрлэх байгууламжид ажиллагсдын эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаар харилцан ярилцаж, цаашид БХБЯ, Улаанбаатар хот доорхи ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Үүнд:
1. Цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний бодис, тоног төхөөрөмжийн нөөцийг нэмэгдүүлэх, ажиллагчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаж ажиллах
2. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ундны ус нь бохирдолтой Зайсан орчмын орон сууцны 40 орчим орон сууцны хороолол, хотхоныг ус хангамжийг төвлөрсөн шугамд холбох зураг төсөл, шугам сүлжээний угсралтын ажлын хөрөнгө оруулалтыг хамтран шийдвэрлэх
3. Сүүлийн жилүүдэд нийслэл хот орчимд хөрсний усны түвшин нэмэгдснээс орон сууцны хороолол, хотхоны байрын зоорийн давхар усанд автах, гэр хороололд хөрсний ус ихээр илрэх, булаг шанд сэргэж байгаад анхаарал хандуулж, хамтарч тооцоо судалгаа хийх, хөрсний ус зайлуулах барилга байгууламж барих ажил багтаж байна.
Эх сурвалж: БХБЯам