2021 оны 06-р сарын 17, Пүрэв гариг

54 СУМЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ДОТУУР БАЙРАНД СУУРИЛУУЛАХ "АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ"- ИЙН АЖЛЫН ДААЛГАВАРЫГ БОЛОВСРУУЛЛАА

ХэвлэхgetContentDate()); ?>, Нийт үзсэн : 45

54 СУМЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ДОТУУР БАЙРАНД СУУРИЛУУЛАХ "АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ"- ИЙН АЖЛЫН ДААЛГАВАРЫГ БОЛОВСРУУЛЛАА

Хот, хөдөөгийн хүүхдийн сурах орчны ялгааг арилгах, тав тухтай орчинд суралцах нөхцлийг бүрдүүлэхийн тулд Улсын хэмжээнд 819 Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчилж ариун цэврийн байгууламжтай болгоно. Ариун цэврийн байгууламжтай болгох ажлын санхүүжилтийг Эрдэнэт ТӨҮГ-аас 2021, 2022 онд нийт 100 тэрбум төгрөгний төсвийг нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлэж байгаа. Харин БШУЯ сонгосон технологийн дагуу тендер шалгаруулах үйл ажиллагаа явагдах юм.
2021 онд 16 аймгийн 101 сумын 450 боловсролын салбарын барилгын ариун цэврийн байгууламж шинэчлэгдэнэ гэсэн төлөвлөгөө бий. Тэгвэл БХБЯ-ны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газраас 16 аймгийн 54 сумын сургууль, цэцэрлэг, дотуур байранд суурилуулах ариун цэврийн байгууламжийн “Ажлын даалгавар” -ыг боловсруулаад байна. Ажлын даалгаврыг тухайн орон нутгийн Засаг даргаар баталгаажуулан, урьдчилсан төсөв боловсруулан Боловсрол шинжлэх ухааны яаманд хүргүүлээд байна.

Эх сурвалж: Барилга хот байгуулалтын яам