2021 оны 09-р сарын 24, Баасан гариг

С.МАГНАЙСҮРЭН : “ЗҮҮН ӨМНӨД ГОВИЙН ХОТ БАЙГУУЛАЛТ, ХИЛИЙН ОЙРОЛЦОО СУУРИН ГАЗРУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨСӨЛ”-ИЙН ҮР ДҮНД ЗУРГААН СУМЫН ДЭД БҮТЦИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭСЭН

ХэвлэхgetContentDate()); ?>, Нийт үзсэн : 111

С.МАГНАЙСҮРЭН : “ЗҮҮН ӨМНӨД ГОВИЙН ХОТ БАЙГУУЛАЛТ, ХИЛИЙН ОЙРОЛЦОО СУУРИН ГАЗРУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨСӨЛ”-ИЙН ҮР ДҮНД ЗУРГААН СУМЫН  ДЭД БҮТЦИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭСЭН
Монгол Улс, Азийн Хөгжлийн Банктай түншлэж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан “Орон нутгийн хөгжлийг дэмжих Азийн Хөгжлийн Банкны түншлэл” бүсийн уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр /2021.06.18/ амжилттай зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын яам, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн төлөөлөл, Үндэсний хөгжлийн газар, Гаалийн Ерөнхий газрын төлөөллүүд оролцлоо.
БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн тус хэлэлцүүлэгт оролцож үг хэлэхдээ Азийн Хөгжлийн Банк Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд үр ашигтай хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллаж, үр дүнд хүрч байгаад бүх оролцогч талуудад баяр хүргэж талархал илэрхийллээ.
Мөн Барилга, хот байгуулалтын яам, Азийн хөгжлийн банктай хамтран хот байгуулалт, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх чиглэлээр 1997 оноос хойш олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсний нэг нь Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл юм. 2010 онд 15 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээг үзэглэснээс хойш өдгөө уг төслийн үр шимийг зургаан сумын 75,000 хүн хүртээд байна. Цаашид хүн ам өсөн нэмэгдсээр 130 мянгад хүрэхэд ч дэд бүтцийн шийдэл хангалттай хүрэхүйц шийдэл болж чадсанаараа томоохон ач холбогдолтой.
Уг төслийн хүрээнд дэд бүтцийн хүртээмж, гэр хорооллын айл өрхүүд, сургууль, цэцэрлэг бусад нийгмийн хангамжуудын байгууллагууд ус хангамж, ариутгах татуурга, дулааны шугам сүлжээнд холбогдсоноор хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргааны нөхцөл сайжирч, эрүүл ахуйн шаардлага хангагдаж, ажил хөдөлмөр эрхлэх, мэдлэг боловсролоо сайжруулахад зарцуулагдах цаг хугацаа, орчин нөхцөл, тохь тух бий болгож чадсан үр дүнтэй төсөл гэж тэрээр үгэндээ онцоллоо.
Мөн тус төслийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд 2016 болон 2018 онуудад Азийн хөгжлийн банкнаас нэмэлт санхүүжилт авч Дорноговь, Дундговь, Өмнөговь зэрэг есөн аймгийн төвд цэвэрлэх байгууламж шинээр барихаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар таван аймгийн цэвэрлэх байгууламжийг төлөвлөгөөний дагуу бүрэн барьж дуусгаад байна. Эдгээр байгууламжууд нь монгол инженерүүдийн зохион бүтээсэн зургаар баригдаж, байгаль орчинд хор нөлөөгүй өндөр үр дүнтэй цэвэрлэгээ хийгдэхүйц технологийн шийдэлтэй. Мөн цэвэрлэх байгууламжуудын бүтээн байгуулалтын ажлыг Монголын үндэсний барилгын компаниуд гүйцэтгэж байгаагаараа онцлогтой юм. 
ЭХ СУРВАЛЖ: БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ