2021 оны 12-р сарын 04, Бямба гариг

ГОВЬ-АЛТАЙЧУУДЫН ЦЭВЭР УСНЫ АСУУДАЛ ШИЙДЭГДЛЭЭ

ХэвлэхgetContentDate()); ?>, Нийт үзсэн : 32

ГОВЬ-АЛТАЙЧУУДЫН ЦЭВЭР УСНЫ АСУУДАЛ ШИЙДЭГДЛЭЭ
Говь -Алтай аймгийн Алтай хотын иргэдийг Гэгээн нуурын цэвэр усаар хангах “Тайшир-Алтай” төсөл амжилттай хэрэгжлээ. Завхан голоос тус аймгийн тѳв хүртэл ус дамжуулах шугам хоолой татах, дагалдах тоног тѳхѳѳрѳмжийг суурилуулан, ус цэвэршүүлэх станцыг барилаа.
Энэхүү ундны ус татах, нуурын мандал дээр шугам хоолой угсарч суурилуулах, живүүлэх ажил нь урд өмнө нь манай улсад хийж байгаагүй барилга угсралтын ажил гэдгээрээ онцлогтой юм.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд "Тайшир Алтай ус хангамж" төслийг 14 сая еврогийн хөрөнгийн санхүүжилтээр Тайширын усан сангаас эргийн далд байгууламжаар усыг шүүрүүлэн авч 52 км шугам хоолойгоор дамжуулан тус аймгийн төв Есөнбулаг суманд хүргэж хүн амыг ундны усны стандартад нийцсэн усаар хангаж байгаа юм.
Ийнхүү Алтайчуудын сүүлийн 50 жилийн тулгамдсан асуудал болсон цэвэр усны асуудал шийдэгдлээ. Өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Б. Мөнхбаатар, болон бусад холбогдох албаныхан Төслийг хүлээлгэж өгөх нээлтийн ажиллагаанд оролцлоо
Эх сурвалж: БХБЯам