Монгол Улсын төрийн дээд цол, одон медалиар шагнагдлаа. 

2021 оны 12-р сарын 29
Монгол Улсын төрийн дээд цол, одон медалиар шагнагдлаа. 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан “Наран Рашаан” ХХК-ийн захирал, зөвлөх инженер Г.Буд, Хүрд ХХК-ийн ерөнхий захирал, зөвлөх инженер Б.Энхжаргал нарыг Монгол улсын Гавьяат Барилгачин цолоор, ОСНААҮ-ний ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны дэд дарга Ш.Содномцэрэн, Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний “Суат” ХХК-ийн зөвлөх Х.Хабай, Нийтийн аж ахуй, үйлчилгээний яамны орлогч сайд асан Д.Цэрэндулам, Ус сувгийн удирдах газрын хяналт удирдлагын төвийн ахлах диспетчер Н.Энхбаатар нарыг Монгол улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор, Дундговь аймгийн “Дундговь Ус суваг” ОНӨҮГазрын ажилтан Ж.Баатар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдлаа.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хөдөлмөрийн баатар, гавъяат цолтнуудад хүндэтгэл үзүүлж хүлээн авч уулзлаа.