ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН “СПОРТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ II ИХ НААДАМ” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019 оны 06-р сарын 19
 ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН  “СПОРТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ II ИХ НААДАМ” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОСНАА-н байгууллагуудын ажил мэргэжлийн онцлог, амжилт бүтээл, ур чадварыг олон нийтэд сурталчлах, харилцан туршлага солилцох, мэргэжил нэгт байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулж хөгжүүлэх, ажилтнуудынхаа спортын ур чадварыг сорих, хамт олны найрсаг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор 2019 оны 06 сарын 10-аас 13-ны өдрүүдэд ОСНАА-н салбарын Спортын аварга шалгаруулах II их наадмыг 4 төрөлтөөр Дорнод аймгийн Чойбалсан хотод “Дорнод Нийтийн аж ахуй” ОНӨААТҮГазартай хамтран амжилттай зохион байгууллаа.
Амжилттай зохион байгуулсан “Дорнод Нийтийн аж ахуй” ОНӨААТҮГазрын хамт олондоо салбарын байгууллагуудын нэрийн өмнөөс ажлын амжилт хүсч, баярласан талархсанаа илэрхийлье.
Салбарын спортын II наадамд 13 багийн 350-аад тамирчид 4 төрөлд өрсөлдөн, спортын ур чадвараа сорьлоо. Үүнээс:
Шатар
Эрэгтэй:
1-р байр Т.Хүрэлчулуун - “Дархан-Ус суваг” ХК
2-р байр Ж.Энх-Амгалан - Ус сувгийн удирдах газар
3-р байр Ж.Баттулга - Эрдэнэт “Ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК
Эмэгтэй:
1-р байр Э.Оюунжаргал - “Дархан-Ус суваг” ХК
2-р байр Г.Должинжав - Говь-Алтай “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ
3-р байр Х.Пүрэвдорж - Эрдэнэт “Ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК
Ширээний теннис
Эрэгтэй:
1-р байр Ц.Болдбаатар - Багануур-Налайх
2-р байр С.Өлзийбаатар - Ус сувгийн удирдах газар
3-р байр Б.Ганбат - “Дархан-Ус суваг” ХК
Эмэгтэй:
1-р байр Б.Гэрэлмаа - Багануур-Налайх
2-р байр Д.Мөнхчимэг - Сүхбаатар “Дөрвөлж” ОНӨҮГ
3-р байр Д.Эрдэнэцэцэг - Ус сувгийн удирдах газар
Сагсан бөмбөг
Эрэгтэй:
1-р байр Ус сувгийн удирдах газар
2-р байр Хэнтий
3-р байр Эрдэнэт “Ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК
Эмэгтэй:
1-р байр Ус сувгийн удирдах газар
2-р байр Багануур-Налайх
3-р байр Хувийн орон сууц, Нийтийн Аж Ахуйн Хөгжлийн төв
Волейбол
Эрэгтэй:
1-р байр “Дорнод Нийтийн Аж Ахуй” ОНӨААТҮГ
2-р байр Ус сувгийн удирдах газар
3-р байр Хувийн орон сууц, Нийтийн Аж Ахуйн Хөгжлийн төв
Эмэгтэй:
1-р байр Ус сувгийн удирдах газар
2-р байр Хувийн орон сууц, Нийтийн Аж Ахуйн Хөгжлийн төв
3-р байр “Дархан-Ус суваг” ХК
Багийн дүнгээр:
1-р байр Ус сувгийн удирдах газар
2-р байр Багануур-Налайх
3-р байр “Дархан-Ус суваг” ХК
4-р байр Хувийн орон сууц, Нийтийн Аж Ахуйн Хөгжлийн төв